Зохиогчийн эрх ба DMCA журам
Сүүлд шинэчилсэн: 9/1/2026
Гомдол гаргах хаяг
Зохиогчийн эрх эзэмшигч эсвэл түүний албан ёсны төлөөлөгч бол доорх хаягаар шууд хандана уу:
Бид гомдлыг 48 цагийн дотор шалгаж, үндэслэлтэй бол холбогдох контентыг серверээс бүрмөсөн устгаж, танд бичгээр хариу өгнө.
1. Бидний байр суурь
Project SSS нь Монгол уншигчдад зориулсан орчуулгын платформ юм. Бид зохиогчийн эрхийг хүндэтгэдэг бөгөөд эрх эзэмшигчийн хүсэлтийг ямар ч тохиолдолд маргаангүй биелүүлнэ.
Хэрэв танай бүтээл энд зөвшөөрөлгүй байршсан бол дээрх хаягаар мэдэгдэнэ үү. Бид шүүхийн шийдвэр, албан бичиг шаардахгүйгээр устгана.
2. Гомдолд заавал байх мэдээлэл
- Зөрчигдсөн бүтээлийн нэр (эх хэл дээрх нэр ба манай сайтан дээрх нэр).
- Тухайн контент байрлах бүтэн холбоос (URL) — цуврал болон бүлгийн хаяг.
- Та эрх эзэмшигч эсвэл түүний төлөөлөгч болохыг нотлох мэдээлэл.
- Холбоо барих нэр, имэйл, байгууллагын нэр.
- «Дээрх мэдээлэл үнэн зөв бөгөөд би энэ бүтээлийн эрхийг эзэмшдэг / төлөөлдөг» гэсэн баталгаа.
3. Устгах журам
- Гомдол хүлээн авмагц хүлээн авсан тухай баталгааг имэйлээр илгээнэ.
- Холбогдох контентыг нэн даруй нийтлэлээс хасна (шалгалт дуусахыг хүлээхгүй).
- Үндэслэлтэй нь батлагдвал файлыг хадгалалтын сангаас бүрмөсөн устгана.
- 48 цагийн дотор эцсийн хариуг бичгээр өгнө.
4. Эсрэг мэдэгдэл
Хэрэв контент нь лицензтэй, зохиогчийн зөвшөөрөлтэй, эсвэл эрх чөлөөт хэрэглээнд хамаарна гэж үзвэл dmca@toonmn.com хаягаар нотлох баримттай хандана уу.
5. Давтан зөрчил
Зөвшөөрөлгүй материал байршуулсан хэрэглэгчийн эрхийг түр болон бүрмөсөн хаана.
Ерөнхий асуулт: contact@toonmn.com